ШҮҮХИЙН БАРИЛГЫН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЛГҮҮЛЛЭЭ.
2019-01-23 19:04:28 | 90 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бусаар ажиллах, орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн шүүхийн одоогийн барилгын эрсдлийн үнэлгээг Ховд аймгийн Мэргэжлийн Хяналтын Газартай хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний дагуу хийлгэлээ.
Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Чанцал шүүхийн байрны одоогийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, 2019.02.23-ны өдөр тус шүүх дээр ажиллав.
Шүүхийн барилгын холбогдох баримт бичиг, зураг, байгууламжийн бүтэц, халаалт, сантехникийн систем, өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхимын шалны байдал, хана, тааз, суурь бүтэц зэргийн талаархи мэдээ, мэдээллийг үнэлж, шүүхийн барилгын эрсдлийн үнэлгээг хийлгүүлэн ажилласнаар эрсдлийг урьдчилан тооцох, бодит мэдээ, мэдээллээр хангагдаж, шүүхийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах найдвартай нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжлийн байгууллагатай хамтран туслалцаа, дэмжлэгт тулгуурлан ажиллах нь чухал ач холбогдолтой юм.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .