-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-01-18 08:42:39    |   87

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тойм
1.Д.Ауганбекийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Ховд сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Ховд сумын Хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшилсон.2. Б.Батсүхийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
3. Д.Дуламжавын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
4.Д.Басангаагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5.Д.Янжиндуламын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
6.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй “Онхотын булаг” ХХК-д холбогдох иргэний хэрэг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшилсон.
7.Ю.Цэрмаагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
8. Д.Ауганбекийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Ховд сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Ховд сумын Хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшилсон.
9.Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй Б.Долгорсүрэнд холбогдох 46,688,095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
10.Б.Янжиндуламын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
11.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй “Онхотын булаг” ХХК-д холбогдох Ховд аймгийн Мөнххайрхан суманд авто ачигч нийлүүлэх, Дөргөн суманд хог хаягдал зайлуулах, булах универсал авто ачигч нийлүүлэх 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ХОАОНӨГ2018012024, ХОАОНӨГ201801080 дугаартай гэрээг тус тус цуцалж, урьдчилгаа санхүүжилтэд олгосон нийт 118,240,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
12.Ц.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
13.А.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын газарт холболдох урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох ажилгүй байсан хугацаны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
14.Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Моломжамцад холбогдох хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
15.К.Хатинагийн нэхэмжлэлтэй Д.Бахытбекд холбогдох эрлэлт цуцлуулах, 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний зохигч хоорондоо хэрэг эвлэрсэн.
16.Ц.Баяраагийн нэхэмжлэлтэй Ш.Отгончимэгт холбогдох орон сууцны гэрчилгээ чөлөөлүүлэх, 300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
17.Б.Цогтчимэгийн нэхэмжлэлтэй С.Даваадоржид холбогдох Охин Д.Аззаяад тэтгэлэг тогтоолгох, охин Д.Ариунзаяагийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,600,200 төгрөг, охин Д.Амарзаяагийн 2017-2018 оны хичээлийн жилд төлсөн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 500,000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх төлбөр 1,200,000 төгрөг, нийт 3,300,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангав.
18.М.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй Д.Намжилдоржид холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн.
19.Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Д.Эрдэнэцэцэгийн ажлын байрыг Санхүү, ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эрдэнэцэцэгийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/198 дугаар тушаалын Д.Эрдэнэцэцэгийг үйлчилгээний албаны менежерээр томилсонг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
           
Шүүх хуралдааны тойм гаргасан шүүх хуралдааны
 нарийн бичгийн дарга                                                                   Л.Мөнхцоож

. . .