-1

ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

2019-03-05 18:56:55    |   96


Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны “Дотоод сургалт”-ын төлөвлөгөөний дагуу 2019.03.01-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Цэцэгмаа тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
“Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын тухай ойлголт, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд Зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульчилсан шалтгаан, нөхцөл, Зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуульд тусгасан байдал, Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэж буй олон улсын практиктийн талаар тодорхой ойлголтыг өгч, сургалтанд оролцогчид уг сэдвээр харилцан ярилцлаа.
\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .