ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА.
2019-03-05 19:04:21 | 92 Ховд аймгийн шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хамтарсан зөвөлгөөнөөр шүүхийн шүүгч, ажилтнуудын хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, дэмжих зорилгоор байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулж, даргаар Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Батцэнгэл, нарийн бичгийн даргаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, тэргүүлэгчээр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчлэгч О.Уламбаяр нарыг нэр дэвшүүлэн, хэлэлцэн, дэмжин, баталлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-т тусгагдсаны дагуу ”Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүүхэд хамгаалалын бодлогын жишиг баримт бичиг”, 2 дугаар хавсралтаар “Байгууллагад Эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах зөвлөмж”-ийг удирдлага болгон, байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”-өөс 2019 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шүүхийн тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан, батлан, хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .