ХОВД АЙМГИЙН РАШААНТ БАГИЙН ИРГЭД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
2019-04-05 20:16:44 | 93Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас багийн дарга нартай хамтран орон нутгийн иргэдийг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах, тэдний эрх зүйн ухамсар мэдлэгийг дээшлүүлэх, Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Рашаант багийн иргэдээс ахмад үе, залуу үе, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын төлөөлөл болох 30 гаруй иргэнийг хүлээн авч, тэдний сонирхсон асуултад хариулт өгч, шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлалын алба болон шүүхийн байртай танилцлаа.
Энэ уулзалт арга хэмжээг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Уранцэцэг, Рашаант багийн дарга К.Сапаргүль нар хамтран зохион байгуулж явууллаа.
Иргэд шүүхийн талаар эерэг сайхан уур амьсгалтай, сайхан арга хэмжээ боллоо гэдгийг сайшаан хэлж уг арга хэмжээ үр дүнтэй болж өндөрлөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .