“ШҮҮХИЙН АХМАД ҮЕЭСЭЭ СУРАЛЦЪЯ” СЭДЭВТ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019-04-05 20:14:43 | 91Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Шүүхийн Ахмадын Холбооны Ховд аймаг дахь Салбар хороотой хамтран хэрэгжүүлэн ажиллаж байгаа 2019 оны шүүхийн үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Шүүхийн ахмад үеэсээ суралцъя” сэдэвт арга хэмжээний ээлжит хуваарийн дагуу 2019.04.02-ны өдөр Ховд аймгийн шүүхийн залуу, дунд үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Ховд аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, Ардын хэсгийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Сэгчингийн Долгорсүрэн, Шүүхийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Чимхүүгийн Баатар нартай шүүхийн байранд хамтарсан уулзалт, ярилцлага хийж, шүүхийн байгууллагад ажиллаж байсан ажлын түүхэн замнал, туршлага, амьдралын замнал, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэж байсан ажлын арга барил, тухайн үеийн шүүхийн онцлог зэрэг асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Уулзалтад оролцохдоо Ховд аймгийн Ардын хэсгийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Сэгчингийн Долгорсүрэн шүүгчийн тэмдэгээ авч ирж танилцуулан, ажиллаж байсан үеийнхээ ажлын туршлагаа хуваалцаж, халуун дулаан яриа өрнүүлж, цаашид хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар үнэтэй сургаалаа хайрлалаа.
Уг уулзалтыг Ховд аймгийн “Жаргалант” телевиз сурвалжлан, олон нийтэд хүргэлээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .