-1

Шүүхэд баярлалаа

2019-04-05 20:18:12    |   93


Х.ДҮЙСЕНБАЙ: АНХ ШҮҮХЭД ХАНДАХАД ЯАЖ ШИЙДЭХ БОЛ ГЭЖ АЙДАСТАЙ БАЙСАН.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Сайн байна уу?
Та ямар шалтгаанаар шүүхээр үйлчлүүлэх болов?
Миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас Ховд аймгийн шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Та өмнө нь шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байсан уу?
Би өмнө нь шүүхэд хандаж үзээгүй байсан. Анх шүүхэд хандахад яаж шийдэх бол гэж айдастай байсан. Мөн ямар бичиг баримт бүрдүүлэхээ мэдэхгүй байсан. Гэтэл урдаас халуун дулаан уур амьсгалтай угтаж, хэргийг шуурхай шийдэж өгсөнд баяртай байна.
Та шүүхийн үйлчилгээний талаар сэтгэл ханамж хэр байна вэ?
Ховд аймгийн шүүхийн хамт олон улсад ажилласан жилийг маань шуурхай тогтоож, иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг маань хурдан шуурхай шийдэж, тэтгэвэр тогтоолгох эрхийг минь сэргээж өгсөнд шүүхэд маш их баярлаж, талархсанаа илэрхийлж байгааг минь дамжуулж өгөхийг хүсье.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .