-1

ХОВД АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2015-06-26 15:46:47    |   137

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хурлын танхимд боллоо.

\"\"

Энэхүү хамтарсан зөвлөгөөнд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүх, Ховд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан оролцсон бөгөөд тус хамтарсан зөвлөгөөнд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар оролцож, шүүгч Н.Мөнхжаргал \"2014 он, болон 2015 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байдал, мөрдөн байцаах ажиллагаанд анхаарвал зохих асуудал”-аар тодорхой санал дэвшүүлж хэлэлцүүлсэн бол тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн \"Шүүх байгуулах тухай хууль”-д УИХ-аас нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

 \"\"

\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .