-1

ШҮҮГЧДЭД ЗАРЛИГИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2015-07-02 15:26:44    |   89

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 111 дүгээр зарлигаар давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шүүхийн нэрийн өөрчлөлтийн хүрээнд томилогдсон Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчдэд зарлигийг гардуулан өгөх ёслолын ажиллагааг Ховд аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 8 цагт тус шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд амжилттай зохион байгууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр Оросоогийн Нарангэрэл, тухайн шүүхийн шүүгчээр Солтанмуратын Өмирбек, Өкейн Сауле, Нямжавын Туяа, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр Дагвын Жамбалсүрэн, тухайн шүүхийн шүүгчээр Бэгзийн Дамба, Надмидын Мөнхжаргал, Мөнхбаярын Нямбаяр нарыг тус тус томилсон болохыг тус шүүхийн Тамгын газрын дарга Дашнямын Даваасүрэн хүндэтгэлтэйгээр уншин сонсгон, гардуулж, Ерөнхий шүүгч, шүүгчдэд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .