ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ
2019-04-05 16:53:09 | 962019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 05-ны
өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
1.Хаан банкны нэхэмжлэлтэй Ц.Отгонцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.2.Д.Нямцоожийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Баатархүүд холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн амрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөр болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.3.Б.Бямбажавын нэхэмжлэлтэй Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох хэргийн захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай иргэний хэргийн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн.
4.Д.Гантогоогийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэрэгт захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай иргэний хэргийн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн.
5.Б.Ауганбекийн нэхэмжлэлтэй Ховд сумын цэцэрлэгт холбогдох иргэний хэрэгт захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай иргэний хэргийн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн.
6.Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Долгорсүрэнд холбогдох 45,688,093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшилсон.
7.Х.Гантулгын нэхэмжлэлтэй, Я.Одгэрэл, Б.Ганболор нарт холбогдох 130,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
8.Их хунт ББН нэхэмжлэлтэй, Г.Үүлэнсолонгод холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан тодорхой хугацаагаагүйгээр хойшилсон.
9.М.Шонхорын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
10.М.Алтантуяагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
11.Н.Дүйсенбайгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
12.Х.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхболдод холбогдох иргэний хэргийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.
13.Б.Мандахын нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
14.Б.Алтанхуягийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
15.Ц.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сэнгэдоржид холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
16.Ю.Тогоонтөмөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баасансүрэнд холбогдох Эвлэрлийн гэрээний үүргийг хангуулж, төлбөрийг хүүхдийн тэтгэлэг тооцуулах тухай иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Шүүх хуралдааны тов гаргасан
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
. . .