-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ

2019-04-05 16:54:17    |   92

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 04  сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 сарын 05-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
            1.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч О.Мягмар, Б.Хуяг-Очир, С.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч  С.Алтангэрэл нь өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Амгаланбаатарт  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
            3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.Цагаанхүү, Л.Мөнхбаяр нарт  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Цагаанхүү, Л.Мөнхбаяр нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Цагаанхүүг 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр, шүүгдэгч Л.Мөнхбаярыг 5500 нэгж буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. 
             
  
            Тойм гаргасан:
            ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
            БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА

. . .