-1

ЁСЗҮЙН ДҮРМИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-04-12 10:51:47    |   87

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дотоод сургалт”-ын хөтөлбөрийн хүрээнд  Засгийн газрын 2019.01.23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн талаар тус шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дарга, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шатны шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр тусгайлсан сургалтыг зохион байгууллаа.
Төрийн албаны тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн талаар тодорхой ойлголтуудыг өгч, шүүхийн захиргааны ажилтан ямар ёс зүйтэй байх, хүнтэй хэрхэн зөв харилцах харилцаа, хандлагын талаар мэдээллийг өгч, Төрийн албаны шинэ хуулийн зарчмыг ёс зүйн хувьд хэрэгжүүлэн ажиллах хандлага, зарчмуудыг танилцуулж, харилцан ярилцлаа.
Сургалтын дараа шүүхийн Тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны ажилтнуудын дотоод хяналт, шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтныг томилох асуудлаар хуралдаж, шүүхийн тамгын газрын нягтлан бодогч Б.Мөнхбаяр уг ажлыг хариуцсан албан тушаалтнаар сонгон, баталлаа.
\"\"

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .