-1

ХОВД АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-01-25 08:50:31    |   96

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 
шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
 
2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр
 01. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00807 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-15 тоотод оршин суух, Боржигон овогт Даваадайн Энхтуяа нэхэмжлэлтэй, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
02. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2018/00771 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багт оршин суух, Бүдцогтын Мягмардоржийн нэхэмжлэлтэй, Зэвсэг хүчний 123 дугаар ангид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэв.
03. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2018/00772 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Хилчин хотхоны 6-р байрны 54 тоотод оршин суух, ПБ73102416 тоот регистрийн дугаартай, Шамбийнхан овогт Дулмаагийн Ариунжаргалын нэхэмжлэлтэй,  Ховд аймгийн Жаргалант суманд оршин суух, ИЭ71111500 тоот регистрийн дугаартай, Бандийн Долгорсүрэнд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.
04. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00780 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-05 тоотод оршин суух, ФД59101511 регистрийн дугаартай, Жадык овогт Кирсхааны Мерейхааны нэхэмжлэлтэй, Төр, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.
05. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2018/00782 дугаар шийдвэртэй, Тайширын хүлэг ХХК-ний нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9-41 тоотод оршин суух, ПЭ74112939 тоот регистрийн дугаартай, Соён овогт Тогтохын Энхболдод холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
06. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2018/00675 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух, Зантлаа овогт Жамъянгийн Ванчиндоржийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, Цагаан бичээч овогт Дамдинжавын Даваасамбууд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэв.
       Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ц.Энхтуяа
 
 

. . .