Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

 

1926оны эхний хагаст хошуудын ардын хурлыг зарлан хуралдуулж 71 хошуунд ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны 5 аймгийн шүүхийн нэг болох "Чандмань уул аймгийн шүүх” байгуулагдсанаар Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан юм.

Ховд аймгийн Шүүх нь анх шүүхийн дарга,байцаагч, галч, зарлага гэсэн 4 орон тоотой одоогийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг харьяалан ажиллахаар зохион байгуулагдсан байна.

1992онд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргаснаас хойш1993 онд Шүүхийн тогтолцоог шинэчилж бүх шатны шүүхийн шүүгчдийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сонгон шалгаруулж өргөн мэдүүлснээр Монгол улсын Ерөнхийлөгч томилох болсон.

Мөн 1993 оноос Шүүхийн ажлын байгууллага бөгөөд шүүх түүний ажилтны өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах, үүрэгтэй Тамгын хэлтэс аймаг нийслэлийн шүүхэд ажиллах болсон.

Шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа, бичиг техникийн ажилд туслуулах, шүүхийн практикийг нэгтгэн судлуулж дүгнэлт хийж байх зорилгоор шүүгчийн туслах, мөн шүүх хуралдааны дотоод журмыг сахиулах, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаа ажиллаж байна.


 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид


 

 

Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа

 

http://court.kho.gov.mn/uploads/posts/image/shuugch/tsetsegmaa.jpg

1967 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн
1990 онд Хууль цаазын дунд сургууль,
1996 онд МУИС-ийн ХЗС-ийг төгссөн, хуульч
1990-1991 онд Ховд аймгийн Архивт архивч
1991-1992 онд Хууль зүйн хэлтэст архивч
1992-1993 онд Ховд аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга
1996-2000 онд Ховд аймгийн сум дундын шүүхэд шүүгч
2000-2004 онд аймгийн шүүхийн шүүгч
2004-2013.12.18-н хүртэл Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгч
2013.12.18-2015.06.30-н хүртэл Сум дундын 25 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч
2015.06.30-нээс Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 

 

Шүүгч Б.Гантөгс


 

 https://i.ibb.co/2y8PBcs/gantugs-b.jpg


 

2015.02.10-2015.06.30-н хүртэл Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгч

2015.06.30-нээс Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

 

Шүүгч Ө.Бахытбек


 

https://i.ibb.co/ts1bfQH/Bakhitbek-Tseej-zurag-2020-04-06.jpg


Шүүгчийн туслах

 Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа шүүгчийн туслах С.Цэрэннадмид

Шүүгч Б.Гантөгс шүүгчийн туслах Х.Мөнхзаяа

Шүүгч Б.Мөнхзаяа шүүгчийн туслах О.Ням-Адъяа