-1

“ШҮҮХ ХУРАЛДААНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ, ШҮҮГЧ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ”- ИЙН , ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-07-22 17:04:27    |   90

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас санаачлан, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2015.06.29-ны өдрийн 43 дугаар тогтоолоор батлагдсан \"Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтын талаар тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, нягтлан бодогч, мэдээлэл лавлагааны ажилтан, мэдээлэл технологийн мэргэжилтэн, жолооч, нярав, шүүхийн захиргааны бусад ажилтнуудыг оролцуулан, 2015.07.21-ны өдөр тус шүүхийн \"Нээлттэй шүүх танхим”-д хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн удирдан зохион байгуулсан бөгөөд анхан шатны шүүхээс давж заалдах гомдол гаргах үед давж заалдах гомдол гаргагчийн хүсэлтийг журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу үнэн зөв, хянамгай бөглөхөд анхаарах асуудал, шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцуулах ажлын бэлтгэл, шүүх хуралдаанд биечлэн оролцохоор хэргийн оролцогчид хүсэлт гаргасан үед шүүх бүрэлдэхүүн, шүүгчдийн зөвөлгөөний шийдвэрийн үндэслэн, шүүгч томилолтоор ажиллах удирдамж гаргах, томилолтын хуудас бэлтгэх, томилолтын урьдчилгаа хэрхэн шуурхай олгох, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг шүүх хуралдаан болох газрын анхан шатны шүүхийн Тамгын газартай хэрхэн уялдуулан зохион байгуулах, шүүх бүрэлдэхүүний ажиллах нөхцөл, байрлах газар, хэргийг хүргүүлэх асуудал, магадлал гардуулалт, шүүхийн автомашины аюулгүй байдал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулахад оролцогч шүүхийн захиргааны ажилтнуудын хөдөлмөрийн хуваарь, заавал хийх ажлын жагсаалтыг хэлэлцэн баталж, тусгайлсан журмаар нарийвчлан зохицуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэлэлцүүлэгээс анхан шатны шүүхүүдтэй хамтран ажиллах ажлын чиглэлийг тодорхойлж, шүүхийн Тамгын газраас хамтран ажиллах санал бүхий албан бичиг хүргүүлэхээр тогтлоо.

. . .