-1

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГТ АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

2015-07-24 12:13:58    |   89

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар батлагдсан \"Байгуулагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт”-ын ажлын хүрээнд Ховд аймагт төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын урьдчилсан үзлэгийг 2015.07.02 – 2015.07.27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Улсын үзлэг 2015.07.20-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр зохион байгуулагдаж, тус шүүх болон шүүхийн Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн байдлыг орон нутгийн засаг захиргаанаас томилогдсон Аймгийн ажлын хэсэг газар дээр нь үзэж, танилцлаа.

\"\"
\"\"

Ажлын хэсэг тус шүүхийн архив, албан хэрэг хөтлөлтийн байдлыг үзэн, \"сайшааж”, цаашид архивын үйл ажиллагаанд мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломж, нөхцлийн талаар зөвөлгөө өгч, зарим асуудлаар мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгч ажилласан болно.

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөг тус шүүхийн Тамгын газрын даргын 2015.07.10-ны өдрийн 95 дугаар тушаалаар баталж, ажлын хэсэг томилж ажилласан бөгөөд цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөнд нэмэлтээр тусгаж, Ажлын хэсгээс өгсөн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.

Ховд аймаг дахь төрийн байгууллагуудаас тус шүүх урьдчилсан үзлэгээр хамгийн өндөр оноог авч тэргүүлсэн бөгөөд Монгол улсын Төрийн архиваас 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдах улсын нэгдсэн үзлэгт бэлтгэх чиглэлээр Ажлын хэсгээс байнгын мэргэжил, арга зүйн зөвөлгөө авч, хамтран ажиллахаар боллоо.

. . .