“АНГЛИ ХЭЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” СЭДЭВТ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА.
2015-07-24 12:17:37 | 80Шүүхийн Тамгын газраас баталсан удирдамжийн хүрээнд энэхүү тэмцээнд шүүхийн Тамгын газрын нийт ажилтнууд идэвхтэй оролцож, өөрсдийн англи хэлний мэдлэг, үгсийн сан, хэл суралцах чадвараа сорилоо.
Тус шүүхийн орчуулагч Х.Гүлнүр тэмцээнийг удирдан зохион байгуулсан бөгөөд тэмцээний тэргүүн байрыг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Марина эзэлж, шүүхийн Тамгын газрын \"Өргөмжлөл”, дурсгалын зүйл, 50000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Тэмцээнийг зохион байгуулснаар шүүхийн захиргааны ажилтнуудын англи хэлийг шамдан суралцах эрмэлзлэлийг тууштай дэмжиж, боломж, нөхцлөөр хангахын зэрэгцээ тус шүүхэд орчуулагч ажилладаг давуу талаа ашиглан, шүүгч, ажилтнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх дотоод сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон, үр дүнг нь дээшлүүлэх ач холбогдолтой юм.