ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.ДАВААСҮРЭНД МЭРГЭШСЭН ДОТООД АУДИТОРЫН ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА.
2015-12-30 19:42:35 | 90Монголын мэргэшсэн дотоод аудиторын институтээс мэргэшсэн дотоод аудиторын эрх олгох сургалтыг Ховд аймагт 2015 оны 11 дүгээр сарын 09-11-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хамрагдаж, шалгалтанд амжилттай тэнцсэн тул \"Мэргэшсэн дотоод аудиторын гэрчилгээ”-г 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монголын Мэргэшсэн Дотоод Аудиторын Институтийн Ховд аймаг дахь салбарын удирдлагууд гардуулж өглөө.
Энэ гэрчилгээг эзэмшигч нь Төсөв, компани, банк, төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 311, 2012 оны 129 тоот тогтоолын дагуу улсын болон бизнесийн салбарын дотоод аудитор, хянан шалгагч хийх эрх эдэлж, үүрэг хүлээдэг байна.
Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нь төсвийн шууд захирагчийнхаа хувьд төсөв, санхүү, түүний хяналтыг хэрэгжүүлэх арга замууд, төсвийн хөрөнгийг оновчтой, үр дүнтэй зарцуулах чиглэлээр мэргэжлийн түвшинд өөрийн мэдлэг, мэргэшлийн ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр санаачлага гарган, мэргэшсэн дотоод аудиторын эрхтэй болсон явдалд шүүхийн хамт олноос баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба