-1

“ИРГЭН-2014” НЭГДСЭН ПРОГРАММЫН ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР ОНЛАЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-12-30 19:53:11    |   90

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас санаачлан, Иргэн-2014 нэгдсэн программын хэрэгжилтийг хангах чиглэлээр Баян-Өлгий, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, захиргааны ажилтнуудтай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт онлайн ярилцлага хийллээ.
\"\" 
\"\" 
\"\" 
\"\" 
 

Тус ярилцлагад Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек, Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар оролцож, тус шүүх дээр \"Иргэн-2014 нэгдсэн программын хөтлөлтийг хангуулах ажлын хэсэг” байгуулагдсаныг танилцуулж, ажлын хэсгээс анхан шатны шүүхүүд Иргэн-2014 нэгдсэн программыг хөтлөхтэй холбоотой гарч байгаа нийтлэг зөрчлийн тухай ярилцаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэн-2014 нэгдсэн программын дагуу хийх, энэ ажлыг жигдрүүлэх асуудлаар шүүхүүдийн Тамгын газрын дарга нар онцгой анхаарч ажиллаж, дараагийн уулзалтыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин онлайн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж, ажлын үр дүнгээ хэлэлцэхээр боллоо.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .