-1

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны шүүн таслах ажиллагааны мэдээлэл

2015-12-31 17:25:43    |   92

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхүүд, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхээс нийт 168 иргэний хэрэг хүлээн авч, 160 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж, 2 хэргийн үлдэгдэлтэй байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийг 2014 оны мөн үетэй харьцуулбал 13 хэрэг буюу 9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2015 онд тус шүүхийн 66 иргэний хэргийн магадлал Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимаар хянагдсан бөгөөд үүнээс 50 магадлал буюу 75,75 хувь нь хэвээр батлагдаж, 13 магадлалд буюу 19,69 хувьд нь өөрчлөлт орж, 3 магадлал буюу 4,5 хувь нь хүчингүй болсон чанарын судалгаа гарчээ.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны чанарын үзүүлэлтийг өмнөх 2014 онтой харьцуулбал, хяналтын шатны шүүхэд хянагдсан хэргийн тоо 20 хэргээр буюу +43,48 хувиар өссөн, хэвээр нь батлагдсан магадлалын чанар +6,18 хувиар өссөн, өөрчлөлт орсон магадлалын чанар +8,84 хувиар өссөн, дээд шатны шүүхээс хүчингүй болсон магадлалын чанар -15,06 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хүснэгтээр харуулбал,

 

Нийт шийдвэрлэсэн хэрэг

УДШ-ээр хянагдсан хэрэг

Хэвээр нь батлагдсан

Өөрчлөлт орсон

Хүчингүй болсон

2014 он

147

46

 

32

 

5

 

9

 

2015 он

160

66

+43,48%

50

+6,18%

13

+8.84%

3

-15.06%

 

Шинэ жилийн мэнд хүргэе!

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

2015-12-31

. . .