-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛҮҮДИЙН ШИНЭ ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

2016-02-02 12:36:12    |   154

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлүүдийн шинэ оны анхдугаар хурал 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болж, 2015 оныхоо ажлаа дүгнэн ярилцаж, 2016 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Баримт бичиг нягтлан шалгах комисс, Өмч хамгаалах байнгын зөвлөл, Шүүхийн ажилтнуудын ёс зүйн хороо, Гамшгаас хамгаалах бүлгэмийн анхдугаар хуралд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн уригдан оролцож, 2016 оны байгууллагын төсөв, хөрөнгийг үндсэн үйл ажиллагаанд хэрхэн зөв төлөвлөж, зохистой зарцуулах, шүүхийн архивыг цахим болгох тал дээр санаачилгатай ажиллахыг зөвлөлийн гишүүдэд чухалчлан захиж, шүүхийн Тамгын газартайгаа нягт хамтран ажиллахыг хүслээ.

\"\"

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .