-1

АХМАД ШҮҮГЧИД, АЖИЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2016-02-02 12:48:06    |   97

Ховд аймаг дахь давж заалдах болон анхан шатны шүүхийн Тамгын газраас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмад шүүгчид, ажилтнуудад Монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиохтой холбогдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Ахмад шүүгч, ажилтнуудын зүгээс шүүхүүдийн Тамгын газраас хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлж, шүүхийн шинэтгэлийн талаар болон өмнө ажиллаж байсан дурсамжаа сэргээн ярьж, хууч хөөрөн залуу шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын туршлагаасаа хуваалцав.

 \"\"

\"\" 
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .