-1

ГАДААДЫН СОНГУУЛИЙН АЖИГЛАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-06-18 00:00:00    |   43

    УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар орон нутагт ажиллаж байгаа гадаадын зарим орны сонгуулийн ажиглагч нарын хүсэлтийг хүлээн авч, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг тус шүүхийн Тамгын газраас зохион байгууллаа. Сонгуулийн ажиглагчдад шүүхийн үйл ажиллагааны онцлог, хэрэг, нэхэмжлэл шүүхэд хүлээн авч, хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалт, шүүхийн цахимжуулалт, нээлттэй байдал, цахимаар шүүхийн үйлчилгээг хэрхэн авах боломж, шүүхээр үйлчлүүлэгч ард иргэдийн хуульд заасан эрхийг шүүхэд хэрхэн ханган ажиллаж буй зэрэг сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа. Шүүхийн байгууллагаас хүлээн авч, уулзан, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулсанд сонгуулийн ажиглагч нараас талархал илэрхийллээ.

. . .