-1

ТӨРИЙН  АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЗАР

2024-06-13 00:00:00    |   176

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэх журам”-ын “Хоёр”-ын 2.1.2 дахь хэсэгт  заасныг үндэслэн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын нөөцөд бүртгэлтэй иргэдээс хүний нөөцийн бүртгэлд бүртгэж  байна.

   Хүний нөөцийн бүртгэлд бүртгүүлэх сонирхолтой иргэд дараах материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Хүний нөөцөд бүртгүүлэх хүсэлт  
  2. Их дээд сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх  
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтын нөөцийн хугацаа дуусаагүй байх.  

 

   Холбогдох материалыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын байранд 103  тоотод хүлээн авна.  

   Лавлах Утас: 70433812

 

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

. . .