-1

ХОВД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ, ЁС ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-01-26 10:01:20    |   84

\"\" 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар, Ховд аймаг дахь цагдаагийн газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан 2017 оны төлөвлөгөөний дагуу шүүхийг үйлчилгээний байгууллагын стандартаар хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шүүхийн тамгын газраас шүүхэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа харуулын цагдаа, хамгаалалтын цагдаа нар болон ажил хариуцсан цагдаагийн офицеруудтай Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нөхөрсөг уулзалт зохион байгуулж, Шүүхийн шинэтгэлийн онцлог үр дүн, шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг сахиулахад анхаарах асуудал, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд хэрхэн эерэгээр хандах, харилцаа, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хичээл зааж, анхаарч ажиллах асуудлын талаар санал солилцож, харуулын цагдаа, хамгаалалтын цагдаа нарын ажиллах орчинтой холбоотой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

 

\"\"

\"\"

\"\"

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


. . .