-1

ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ, ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР ОЮУТНУУДЫН ДУНД ХӨГЖӨӨНТ “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-01-28 20:37:48    |   88

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан \"Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын 2017 оны \"Иргэд ба олон нийтэд чиглэсэн чиглсэн ажил”-ын төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийн үйл ажиллагааг сурталчилах, хүний эрх, эрх чөлөөний талаархи мэдээллийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар, Ховд аймгийн политехникийн коллеж, Ховд аймаг дахь хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгчтэй хамтран, Ховд аймгийн политехникийн коллежийн 1,2 дугаар курсийн оюутнууд дунд \"Хүний эрх, шүүхийн шинэчлэл” сэдвээр хөгжөөнт \"АХА” тэмцээнийг амжилттай зохион байгуулж, явууллаа.

\"\"

\"\"

Тэмцээний ялагчаар тус коллежийн өрлөгийн 2 дугаар курсийн оюутан А.Ариунболд түрүүлж, өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнуулсан бол тэмцээний дэд болон тусгай байр эзэлсэн оюутнуудад шүүхийн талаархи мэдээлэл бүхий сурталчилгааны материал, хүний эрхийн холбогдолтой тохимол гардуулж, баяр хүргэлээ.

\"\" 

 

Сонирхолтой мэдээлэл хүргэсэнд оюутнуудаас талархал илэрхийлж байлаа.

 \"\"

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


. . .