Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд
2017-02-21 23:18:50 | 931).Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2).Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 3).Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 4).Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 5).Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчдээс \"Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.2.1, 2.2.2, 2.2.4-т заасны дагуу шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Иймд эдгээр шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.
Томилолтоор ажиллах шүүгч нь тухайн шүүх байрлах аймаг, нийслэлд амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд \"Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын дагуу шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.
Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:
Томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын референт С.Алтанхуяг /70008034, 96343305/-аас тодруулна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ