СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.
2018-04-06 09:32:27 | 86Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах чиглэлээр Ховд аймгийн зүүн хэсгийн сумдад ажиллаж, сумдын ИТХ-ын дарга, Засаг Дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан зэрэг удирдах албан тушаалтнуудтай ажил хэрэгч уулзалт хийлээ.
Уулзалтаар шүүх-орон нутгийн хамтын ажиллагаа, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа ажлын үр дүн, уялдаа холбоо, мэдээ, мэдээллийн давтамж, www.shuukh.mn цахим сайт, ШЕЗ, шүүхийн цахим сайт, холбоосууд, шүүхийн талаарх мэдээ, мэдээллийг сумын иргэдэд хүргэх чиглэлээр интернет хэрэглээг түгээх нөхцөл, боломжийг дээшлүүлэх, шүүхийн талаарх мэдээлэл, сумдад тогтмол ажиллуулж байгаа \"ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН САМБАР”-ын ашиглалт, баяжуулалт, нэхэмжлэл, загварыг олшруулан иргэдэд түгээх асуудал, шүүхийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг хариуцсан ажилтнаар сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумын ЗДТГ-ын эрх зүйн ажилтан нарыг үргэлжлүүлэн ажиллуулах талаар ярилцаж, хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоогоо үр дүнтэй зохион байгуулан, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.