-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБА СУМДАД НҮҮДЭЛЛЭВ.

2018-04-06 22:23:48    |   86

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба сумдад нүүдэллэн ажиллав. Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг сумдад сурталчлах ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан, эвлэрүүлэн зуучлагч, ахмад шүүгч Д.Алимаа, туслах ажилтан О.Ням-Адъяа нар Ховд аймгийн Буянт, Мянгад, Дөргөн сумдад нүүдэллэн ажиллаж, сум, орон нутгийн засаг захиргаа, иргэдийн хүсэлтээр тус албанд гаргасан өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг газар дээр нь зохион байгуулж ажиллалаа.

Эвлэрлүүлэн зуучлалын алба сумдын Сум хөгжүүлэх сангаас хоорондын гэрээгээр авсан иргэдийн зээлтэй холбоотой өргөдлийг талуудыг байлцуулан, шуурхай шийдвэрлэж, эвлэрэлийн гэрээ 24-ийг байгуулсан нь нийт өргөдлийн 90 гаруй хувийг эзэлж байлаа.

Иргэд, сумын засаг захиргааны зүгээс сумын хөгжлийн үндэс болсон иргэдээ ажилтай, орлоготой байлгах чиглэлээр хэрэгжүүлдэг сум хөгжлийн сангийн зээлийн асуудлыг шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын алба, шүүхийн тамгын газраас газар дээр нь ирж, ажиллаж, өргөдлийг шуурхай шийдвэрлэж байгаад талархалаа илэрхийлж байлаа.

. . .