-1

\"НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДВЭЭР ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-05-12 18:01:55    |   95

Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран \"Нийгмийн даатгалын хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа зориулсан дотоод сургалтыг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтын үеэр иргэдийн ажилласан жилийг тогтоох тал дээр шүүхийн байгууллага болон Нийгмийн даатгалын хэлтэс хоорондын хамтын ажиллагаа, уялдааг холбоог сайжруулж иргэдийг чирэгдүүлэхгүй байх талаар анхаарч ажиллах талаар шүүгчид, нийгмийн даатгалын байцаагч нартай санал солилцож, нийгмийн даатгалын сангаас олгогддог тэтгэвэр, тэтгэмжийн талаар харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй сургалт боллоо гэж сургалтанд оролцсон шүүгч, ажилтнууд болон Нийгмийн даатгалын байцаагчид дүгнэлээ.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

\"\"
\"\"

. . .