-1

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОРОЛЦСОНДОО БАЯРЛАЖ БАЙНА.

2018-09-17 11:50:27    |   99

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд х.Чулуунцэцэг миний бие иргэдийн төлөөлөгчөөр сонгогдлоо. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүн таслах ажиллагаанд оролцсоноор шүүх эрх мэдлийг мэргэжлийн шүүгчийн хамт хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагаанд өөрийн дүгнэлт гаргасан. Шүүхийн байгууллага нээлттэй, шүүхийн үйлчилгээ хүртээмжтэй, ил тод болсонд талархаж байна.
      Түүнчлэн олон нийтийн хяналт, иргэдийн шударга ёсны үнэлэмж шүүхийн танхимд орж, шүүхэд итгэх иргэдийн итгэл бэхэжнэ. Ховд аймаг дахь шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсье.
                        ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .