-1

Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймагт жендэр, хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэлээ.

2018-09-17 10:39:15    |   91

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2018-2021 онд хэрэгжиж буй \"Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь\" төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд \"Жендэр ба хүний эрх\" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд зэрэг 4 аймгийн төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнууд оролцож, хүний эрхийн сургагч багшийн гэрчилгээг 80 орчим албан хаагч гардан авлаа.
Орон нутаг дахь төрийн байгууллагуудын хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудыг хүний эрх, жендэрийн чиглэлээр мэргэшүүлэн улмаар тэднээр дамжуулан төрийн байгууллагуудад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг явуулах, Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
\"\"
Тус арга хэмжээнд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

. . .