ХОВД, УВС, БАЯН-ӨЛГИЙН АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДЭД ТАМГА, ТЭМДЭГ, ДАРДАС ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
2015-07-02 15:45:00 | 79Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас зохион
байгуулж, Шүүх байгуулах хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын Шүүхийн
Ерөнхий зөвлөлөөс албан журмаар ирүүлсэн шүүхүүдийн тамга, тэмдэг, дардас,
хаягийг албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Ховд аймаг дахь давж
заалдах шатны шүүхийн байранд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр амжилттай
зохион байгууллаа.
Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн Баян-Өлгий, Увс, Ховд аймаг дахь нийт 5 шүүхийн Тамгын газрын дарга нарт шүүх, шүүхийн Тамгын газрын тамга, тэмдэг, дардас, хаягийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, шүүхийн шинэтгэлийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллахыг захиж, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.
. . .