ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ, ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2015-07-02 18:11:16 | 90ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ, ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас санаачлан, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий, Увс аймгуудад Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн оролцогчдын хүсэлтээр 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, шүүх хуралдаан зохион байгуулж, шүүгчид томилолтоор ажиллахтай холбогдуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалтыг уялдуулан зохицуулж, Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий шүүгч, шүүгч, Тамгын газрын дарга нарын хамтарсан зөвөлгөөнийг Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн байранд зохион байгууллаа.
Хамтарсан зөвөлгөөнд Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн Увс аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Оросоогийн Нарангэрэл, тухайн шүүхийн шүүгч Солтанмуратын Өмирбек, Өкейн Сауле, Нямжавын Туяа, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Дагвын Жамбалсүрэн, тухайн шүүхийн шүүгч Бэгзийн Дамба, Надмидын Мөнхжаргал, Мөнхбаярын Нямбаяр, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн захиргааны зарим ажилтнууд оролцлоо.
Хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан үед шүүх хуралдааныг давж заалдах шатны шүүхээс хэрхэн зохион байгуулах, давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг давхцуулахгүйгээр шүүх хуралдааныг товлох, Увс, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхүүдэд давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан албан тасалгаа, компьютер, техник хэрэгслээр хангах, шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан шатны шүүхийн шүүгчийн туслах гардуулан өгөх хөдөлмөрийн хуваарь, шүүгчдийг томилолтоор ажиллах үед шүүхийн албаны байранд түр байрлуулах байрны хүрэлцээ, хангамж, аюулгүй байдал зэрэг асуудлаар харилцан ярилцаж, зарчмын асуудлуудаар саналаа нэгтгэн, хамтарсан зөвөлгөөний тэмдэглэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.