Загварын нэр: Эрэн сурвалжлах

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

Огноо                                                       Жаргалант сум

Нэхэмжлэгч: ............. аймаг …. сум ..... баг, …. дугаар байрны........... ийн ..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие ............тай 2007 оны 02 дугаар сарын 15-нд зээлийн гэрээ байгуулж, 10.0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. ............ нь тухайн үед ........ сумын ........ дугаар баг ........... тоотод оршин сууж, Хүнсний зах дээр махны ченж хийдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 2 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир .........г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. ..........н эхнэр ............... ХХК-нд ажилладаг байсан. Төрсөн эгч нь ...-р 12 жилийн сургуульд багш хийдэг. Утас нь .............. гэсэн утастай. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү.

 

 

Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг

1.Нэхэмжлэл

2.Зээлийн гэрээ /гэх мэт/

3.Иргэний үнэмлэхийн хуулбар

4.Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан газрын багийн Засаг даргын тодорхойлолт

5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж ……-с/