Загварын нэр: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

 

*Нэхэмжлэл бичихдээ урдаасаа үдэх зайтай буюу 3 см зай үлдээж бичнэ үү.* Баярлалаа

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

Огноо                                                               Жаргалант сум

Нэхэмжлэгч: .............. аймаг …. сум ..... баг, …. дугаар байрны........... ийн ..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Н.М миний бие 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ....... ХХКомпанитай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж, .................................... нутаг дэвсгэрт ....... орон сууц үйлчилгээний хотхоны 136 айлын орон сууцны барилгаас 50м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1м2 талбайг 450 доллароор тооцож бүгд 22500 доллароор худалдан авахаар болсон. Гэрээ хийсэн өдрөө төлбөрийн 40% болох 9000 /есөн мянган/ ам долларыг төлсөн. Уг барилгыг 2007.05.01-ний өдөр ашиглалтад оруулахаар гэрээндээ тусгасан боловч хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан гэрээний 4.1-ийн А-д барилгыг ашиглалтад оруулахаар тохиролцсон хугацаа хожимдуулсан нөхцөлд хугацаа хэтэрсэн сар тутамд нийт үнийн дүнгийн 0.5%-р алданги тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт нь хэрэгжээгүй. 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ............ компани нь 05/007 тоот мэдэгдэл ирүүлж гэрээний 4.2 дахь заалтыг зөрчин гэрээг шинэчлэхийг мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь хууль бус учир иргэн Н.М намайг Хан-Уул дүүргийн 20 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... орон сууцны хотхоны 50м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг

1.Нэхэмжлэл

2.Орон сууц худалдаж авсан тухай баримт /нотариатаар баталгаажуулсан/

3.Үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа

4.Кадастрын зураг

5.Гэрч нарын тодорхойлолт /тодорхойлолт бичсэн хүний иргэний үнэмлэхийг тодорхойлолт дээр хуулбарлаж нотариатаар баталгаажуулсан байх/

6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж ……-с/