ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.
2019-06-28 18:24:41 | 96 Шүүхийн захиргааны хууль, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн тамгын газрын нийтлэг журам”-д заасны дагуу Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлангийн биелэлтийг Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах арга хэмжээг 2019.06.28-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Шүүхийн Тамгын газрын тайланг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам нар нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэл бүрээр дэлгэрэнгүй танилцуулж, шүүгч, ажилтнуудаар хэлэлцүүллээ.
Шүүхийн Тамгын газраас 2019 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн Хэргийн хөдөлгөөний менежментийн чиглэлээр хийж байгаа ажил, шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж хэрэгжүүлсэн байдал, шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийж байгаа ажил, шүүхийн ахмад үеэсээ суралцах талаар хийсэн үйл ажиллагаа, шүүхийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээ зэрэг онцлог сайшаалтай ажлуудыг шүүгч, ажилтнуудын зүгээс дурдаж, цаашид анхаарч ажиллах чиглэлээр санал, хүсэлтээ илэрхийлснээр хамтарсан зөвөлгөөн амжилттай өндөрлөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .