-1

Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.

2019-12-06 20:29:19    |   95

Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан шүүхийн захиргааны хяналт-шинжилгээ хариуцсан референт Г.Төрболд, эрүүгийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Амарсанаа, дотоод аудитын референт Ж.Онон нарын гишүүдтэй ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/118 дугаартай \"Зарим шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх тухай” тушаалаар батлагдсан удирдамжын дагуу Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ 2019 оны 12 дугаар сарын 6 ны өдөр  хийлээ.
\"\"
Тус хяналт шинжлгээгээр зохих хууль тогтоомжууд болон түүнийг даган гарсан журмын хэрэгжилт, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны байдал, эвлэрүүлэн зуучлал, мэдээллийн технологи, шүүхийн архив, хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлж буй байдал, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн хүний нөөц, төсөв санхүүг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлүүдээр шүүхийн тамгын газарт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэв.
\"\"
\"\"\"\"
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, дүнг шүүгч, шүүхийн тамгын ажилтнуудад танилцуулж, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас цаашид шүүхийн үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх талаар ярилцаж санал солилцон ажиллаа.
\"\"
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .