\"Шүүх, шүүгчийн бие даасан хараат бус, аюулгүй байдлыг хангаж, хамгаалах нь\" сэдэвт хамтарсан зөвөлгөөн боллоо.
2020-01-23 15:05:33 | 169 Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас санаачлан, Шүүх-Цагдаагийн газрын удирдах түвшний хамтарсан зөвөлгөөнийг 2020.01.17-ны өдөр Ховд аймгийн шүүхийн байранд зохион байгууллаа. Хамтарсан зөвөлгөөнд Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга нар болон шүүхийн харуулын цагдаа нар ажил хариуцсан офицер, ахлагч нар, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. Хамтарсан зөвөлгөөнөөр 2019 онд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан, санаачилж хийсэн ажил, цаашид анхаарах асуудал, 2020 оны ажлын хамтарсан төлөвлөгөө, зорилт, онцлох ажлын талаар харилцан мэдээ, мэдээлэл санал солилцож, чөлөөт ярилцлага зохион байгууллаа. Хамтарсан зөвөлгөөнөөр хэлэлцсэн асуудлын талаар зөвлөмж гарган, хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.


. . .