-1

Шүүхийн гүйцэтгэх хуудасны биелэлтийн талаар хэлэлцлээ

2020-02-07 17:19:17    |   95


 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2020 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Тэргүүлэх зорилтын хүрээнд “Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах ажлын үр дүнг дээшлүүлэх” чиглэлээр Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай хамтран, ажиллах ажлын төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хамтарсан төлөвлөгөөний хүрээнд  2020.02.06-ны өдөр Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч дэд хурандаа С.Алтан-Од “Шийдвэр гүйцэтгэх  албадын хэрэгцээнд зориулагдсан вебд суурилсан онлайн  программ”-ыг  Ховд аймгийн Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж шүүхийн гүйцэтгэх хуудасны биелэлтийн талаар санал солилцлоо.
    Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудасны мэдээг сар бүрийн 20-нд тасалбар болгон биелэлтийн үр дүнг тооцон ажиллахаар боллоо.
\"\"\"\"

. . .