ГАР АРИУТГАГЧ БУЛАН АЖИЛЛУУЛЖ БАЙНА.
2020-02-21 20:20:05 | 105 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Шинэ коронавирусийн хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шүүхийн Тамгын газрын дэргэдэх Гамшгаас хамгаалах бүлгэм болон Эцэг эхийн зөвлөл хамтран, аймгийн Онцгой Байдлын газартай хамтран, арга зүйн зөвөлгөөг тогтмол авч байгаа бөгөөд шүүхийн байрны үүдэнд шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд зориулсан “Гар ариутгагч булан” ажиллуулж, шаардлагатай зүйлсээр ханган, тухай бүр эрсдлээс сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч байна.
Шүүхиййн байрны иргэд үйлчлүүлдэг хэсэг, шүүх хуралдааны танхим, коридорын хэсэгт тогтмол ариутгал, цэвэрлэгээ хийж, өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд байгууллагын хариуцлагатай жижүүрийн хуваарь батлан, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлж байгаад иргэд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .