-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБА НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

2020-04-02 22:12:07    |   102


 
        Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүх дэх Эвлэрүүлэн Зуучлалын алба иргэд, оролцогчдын хүсэлтээр сумдад нүүдэллэн ажиллаж байна.
        Ховд аймгийн Дөргөн, Чандмань, Мянгад, Буянт сумдад шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч, ахмад шүүгч Д.Алимаа, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан А.Раднаабазар нар нүүдэллэн ажиллаж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын давуу тал, онцлог, үр дүн зэрэг үйл ажиллагааны талаар сурталчилж, гарын авлага, борщуур, тараах материалаар иргэдийг хангаж, санал, хүсэлтийг сонсож, мэдээ, мэдээллээр ханган ажиллав.
      Сум хөгжүүлэх сангийн зээлийн талаар газар дээр нь сумдад ажиллаж, иргэдийн холбогдолтой өргөдлийг оролцогчидтой биечлэн уулзаж, шийдвэрлэн, эвлэрэлийн гэрээг амжилттай байгуулан, ажилласан нь үр дүнгээ өгч, иргэдээс шүүхийн эвлэрүүлэн зуучлалын алба сумдаар хүрэлцэн ирж ажиллаж байгаад талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.\"\"
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .