Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 сарын 15-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
2020-05-15 16:13:03 | 103 1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Р.Муграж, Х.Тэмиржан нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.Муграж, Х.Тэмиржан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, өсвөр насны шүүгдэгч Т.Жанболатад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т.Даваад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Давааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
4. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.Амарсанаа, Ш.Лхагва, өсвөр насны шүүгдэгч Г.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Амарсанаа, Ш.Лхагва, өсвөр насны шүүгдэгч Г.Алтангэрэл нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус бүр 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч М.Учирболдод холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Учирболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 зааснаар 800 нэгж буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Б.НАРАНТУЯА
. . .