-1

“АЙМГИЙН ХУУЛЬ, ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ БАГ”-ИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ОНЛАЙНААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-04-16 16:59:38    |   93

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газраас хамтран, Ховд аймгийн нийт сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөлийн дарга, гишүүд болон “Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах сумын багийн гишүүд, төрийн албан хаагчдад зориулсан “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ын хөтөлбөрийг батлагдсан хуваарийн дагуу Онлайн хэлбэрээр зохион байгуулж, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр анхны сургалтыг хийлээ.
      Цахим хэлбэрээр явагдах 6 удаагийн сургалтыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд Аймгийн шүүх, Аймгийн Прокурорын газар, Аймгийн Цагдаагийн газар хамтран оролцож, мэргэшсэн төрийн тусгай албан хаагчид сургалтын сургагч багшаар ажиллаж байна.
     Сургалтын нэгдсэн бүртгэл, идэвхийг үндэслэн, сургалтанд оролцогчдод “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ын “ГЭРЧИЛГЭЭ” олгож, сумын ард иргэдийнхээ эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өөрийн сумандаа зохион байгуулах ажлыг үр дүнтэй явуулах мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд сургалтын хөтөлбөрийн зорилго чиглэгдэж байгаагаараа онцлог юм.       
Өнөөдрийн Онлайн сургалтыг шүүхийн Тамгын газрын ажилтан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Моодойн Мянганбаяр “Захиргааны ерөнхий хууль” сэдвээр хөтлөн явуулж, нийт 17 сумын 60 гаруй удирдах болон гүйцэтгэх төрийн албан хаагчид оролцож, нээлттэй асуулт, хариулт явагдсан бөгөөд сургалтанд оролцогчид сургалтын эрэлт хэрэгцээ цаг үеэ олсон, үр өгөөжтэй байгаа талаар сэтгэгдэл, талархлаа илэрхийлж байлаа.
\"\"
\"\"\"\"

. . .