-1

“МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-01-19 10:59:51    |   121

      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар нь 2023 оныг шүүхийн захиргааны ажилтнуудын ур чадвар, харилцаа хандлага, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
       Үүний дагуу шүүхийн захиргааны ажилтнуудад 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан хөтлөн явуулав.  
     Сургалтаар мэдээллийн аюулгүй байдлын тухай ойлголт, хортой кодоос хэрхэн хамгаалах, шүүхийн мэдээллийн аюулгүй байдлын холбогдох журмууд болон хувийн болон албаны мэдээллээ хэрхэн хамгаалах, цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ойлголтуудыг өглөө.
\"\"

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .