-1

Мэдээллийн аюулгүй байдал, ERP системийн ашиглалт зэрэг сэдвээр дотоод сургалт хийлээ

2024-01-19 00:00:00    |   196

     Ховд аймгийн шүүхийн тамгын газрын 2024 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээллийн аюулгүй байдал, цахим системийн ашиглалт ба төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP системийн ашиглалт зэрэг сэдвүүдээр сургалтыг хийлээ. Сургалтыг тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан дээрх сэдвүүдийн хүрээнд хийлээ. Тус сургалт нь төрийн байгууллагын цахим шилжилтэд тухайн байгууллагын зүгээс оролцох оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц өгсөн сургалт боллоо.

 

. . .