ОЮУТНУУДЫН ДУНД ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-05-16 00:00:00 | 218Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг тохиолдуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Бизнес, эрх зүйн тэнхимийн оюутнуудын дунд ”MOCK TRIAL ХОВД - ЗХШ 20 ЖИЛ“ шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд зохион байгууллаа.
Шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу явагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр үргэлжилж, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Бизнес, эрх зүйн тэнхимийн 3-р дамжааны оюутнууд хэргийн оролцогчоор багт хуваарилагдан, идэвхтэй оролцож, мэтгэлцэх ур чадвар, багийн зохион байгуулалт, идэвх, оролцоог харуулсан агуулгаар амжилттай зохион байгуулагдлаа. Мэтгэлцээнд Б.Уянга ахлагчтай Н.Буянзаяа, Б.Жаргалдулам нарын бүрэлдэхүүнтэй “ХАРИУЦАГЧ“ баг ᠌“ТЭРГҮҮН БАЙР”, Г.Даваахорол ахлагчтай Б.Бямбазаяа, Б.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй “ШҮҮГЧ“ баг “ДЭД БАЙР” байрт, Д.Цэцэнсанааг “ШИЛДЭГ МЭТГЭЛЦЭГЧ”-ээр тус шалгаруулж, “ТАЛАРХАЛ”, мөнгөн шагналаар тус тус урамшууллаа.