-1

Шүүхийн байранд гамшгаас хамгаалах дадлага сургуулилт зохион байгууллаа

2017-11-09 19:09:55    |   77

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрууд хамтран 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр дадлага сургуулилтыг амжилттай зохион байгууллаа. Сургуулилтын зорилго нь тус шүүхийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийх, гал түймэр, онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлж, шүүгч, ажилчид, алба хаагч нарын бэлэн байдлын мэдээлэл, мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэгдлээ.

Дадлага сургуулилтыг Ховд аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдийн удирдлагын дагуу шүүхийн байр, түүний орчимд гал түймрийн үед хэрхэн ажиллах , Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран, шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хохирогчийг барьцаалах үед хэрхэн ажиллах зэрэг чиглэлээр тус тус зохион байгууллаа.

Шүүхийн байр, түүний орчимд гал түймрийн үед ажиллах дадлага сургуулилтын хүрээнд гал түймрийн осол аюул, гал унтраах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг танхимын сургалт орохоос гадна гал түймэр унтраах тактик сургалтыг явуулж, галд өртсөн, тусгаарлагдсан шүүгч, ажилтнуудыг хэрхэн аврах болон угаартсан үед хэргийн зохигчид, иргэдийг аварч эмнэлгийн тусламж шуурхай үзүүлэх, үүссэн галын хүрээг тогтоох, хэсэгчлэн болон хязгаарлалтын хүрээх хумих арга барилыг эзэмшиж, галын хорыг хэрхэн ашиглаж, үүссэн гал түймрийг хэрхэн унтраах, хязгаарлах зэрэг үзүүлэн, дадлага сургуулилтыг хийж, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид, онцгой байдал, цагдаагийн бие бүрэлдэхүүн хамрагдаж, шүүхийн гамшгийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлж, эрсдийн нөхцөл байдлыг үнэлж, үзлэг, хохиролын үнэлгээг гаргаж, цагийн байдлыг мэдээлж, шуурхай арга хэмжээг авч ажилласан нь үр дүнгээ өглөө.

Дадлага сургуулилтаар шүүх хуралдаанд оролцогчдыг хамгаалан танхимаас гаргах, нийт шүүгч, ажилчид болон шүүхээр үйлчлүүлж буй иргэд шүүхийн байрыг орхин аюулгүй талбайд цуглах, Цагдаагийн газрын тусгай тасгийн алба хаагчид шүүхийн гадна болон дотор хэсгийг хамгаалалтанд авах арга хэмжээг мэргэжлийн дагуу шуурхай авах гамшгийн үеийн арга хэмжээг авч,дадлага сургуулилтанд хамрагдлаа.

Дадлага сургуулилтын төгсгөлд Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтарсан зөвөлгөөн зохион байгуулж, энэхүү сургуулилтын мөрөөр хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган, харилцан баталж, бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх чиглэлээр 2018 онд хийх ажлуудаа төлөвлөж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, цар хүрээг нэмж, дадлага сургуулилтыг хагас жил тутам зохион байгуулахаар боллоо.

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"


. . .