Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-06-19 10:29:30 | 92 1.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т тус тус зааснаар 2 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн
2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Ган-Очирт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ган-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 92 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.
3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Чинбатад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, 400000 төгрөгний албадлагын арга хэмжээ авч шийтгэсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Б.БАТЖАРГАЛ