-1

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

2018-10-05 12:40:31    |   91

1.П.Даваабал нарын хүсэлттэй “Өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
2.Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдох “Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгч Ц.Оюун-Эрдэнээс татгалзсан хүсэлтийг хүлээн авч, хэрэг хянан хэлэлцэх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
3.Ч.Чулуунхоролын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
4.Г.Эрдэнэчимэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
5.Төрийн банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, Т.Амаржаргал нарт холбогдох “Банкны зээлийн төлбөр 6,051,224.42 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
6.С.Банзрагчийн нэхэмжлэлтэй, Д.Майцэцэгт холбогдох “1,500,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Хүрэлбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, хэргийг түдгэлзүүлсэн.
7.Онч мэлмий ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Нямд холбогдох “9,902,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулахыг хүссэн хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
8.Э.Төмөрөөгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
9.Г.Үүлэнсолонгын нэхэмжлэлтэй, Ц.Тунгалагт холбогдох “Нотариатчын үйлдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах, хариуцагчийн гэрч оролцуулах хүсэлтүүдийг тус тус хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
10.Капитал банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, Д.Басбишт холбогдох “Гомдол хэлэлцэх” тухай шүүх хуралдаанаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж  шийдвэрлэсэн.
11.П.Жаргалантөгөлдөрийн нэхэмжлэлтэй, С.Төмөрбаатарт холбогдох  “2,250,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч П.Жаргалантөгөлдөрт шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
12.Тайширын хүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох “65,260,700 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзулын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох, хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах, хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              А.ЗОЛЗАЯА

. . .